⚔️ ReArena | OFFICIAL RULES
АЛБАН ЁСНЫ ДҮРЭМ & ЖУРАМ
ReArena нь шударга өрсөлдөөн, ур чадвар, багийн ажиллагаанд суурилсан CS2 Competitive платформ юм.
🛡️
01 · FAIR PLAY
- ›Cheat, hack, macro, script болон зөвшөөрөлгүй давуу байдал олгох хэрэгсэл ашиглахыг хориглоно.
- ›Системийн алдаа, эмзэг байдлыг ашиглан давуу байдал олж авахыг хориглоно.
- ›Anti-Cheat болон STAFF-ийн хяналтаас санаатай зайлсхийхийг хориглоно.
🎯
02 · COMPETITIVE INTEGRITY
- ›Smurf, rank boosting, win trading, match fixing хориотой.
- ›Бусдын аккаунтаар тоглох, аккаунтаа бусдад ашиглуулахыг хориглоно.
- ›Тоглолтыг санаатай орхих, удаашруулах, багийнхандаа саад учруулахыг хориглоно.
🎧
03 · DISCORD & GO LIVE
- ›RETRO болон ReArena Discord серверүүдэд заавал нэгдсэн байна.
- ›Тоглолт эхлэхэд өөрийн багийн TEAM Lounge-д 5 минутын дотор орно.
- ›Discord-ийн Go Live ашиглан CS2 тоглоомын дэлгэцээ хуваалцах шаардлагатай.
- ›Тоглолт дуустал Voice болон Go Live-аа идэвхтэй байлгана.
- ›Хар дэлгэц, өөр программын цонх хуваалцахыг хориглоно.
- ›Өрсөлдөгчийн Go Live, Voice-д нэвтрэх болон Stream Sniping хийхийг хатуу хориглоно.
- ›Arena STAFF хяналт хийх эрхтэй.
🎮
04 · MATCH CONDUCT
- ›Тоглолт олдсон үед хугацаанд нь баталгаажуулж, серверт холбогдоно.
- ›Pause, Votekick болон бусад боломжийг урвуулан ашиглахыг хориглоно.
- ›Холболт тасарсан тохиолдолд тогтоосон хугацаанд эргэн холбогдоно.
- ›Тоглогч бүр албан ёсны STAFF-ийн шаардлагыг дагаж мөрдөнө.
💬
05 · COMMUNITY STANDARDS
- ›Доромжлол, ялгаварлан гадуурхалт, дарамт шахалт хориотой.
- ›Voice spam, soundboard, trolling болон griefing хориотой.
- ›Бусад тоглогчидтой хүндэтгэлтэй харилцана.
⚖️
06 · ШИЙТГЭЛ & ХАРИУЦЛАГА
Зөрчлийн шинж чанараас хамааран:
WARNINGMUTEKICKMATCH LOSSBAN
- ›Cheat болон Stream SnipingBAN
- ›Go Live-ийн шаардлага зөрчихMATCH KICK
- ›Тоглолтыг санаатай орхихMATCH LOSS
- ›Ноцтой зөрчилд сануулгагүй BAN оноож болно.
- ›RETRO серверүүд дээр идэвхтэй бантай тоглогч ReArena-д оролцох боломжгүй.
📩 Асуудал, гомдол: #support-chat🌐 Вэбсайт: rearena.mn
ReArena — PLAY FAIR. COMPETE HARD.
Дүрэм зөрчсөн аливаа үйлдэлд Arena STAFF хариуцлага тооцох эрхтэй
